wrapper

Сургаал үг
A person who never made a mistake never tried anything new. Albert Einstein
Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох. В.Инжинаш
Insanity: doing the same thing over and over again and expecting different results. Albert Einstein
Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй. Хераклит
Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн хүнтэй л илэн далангүй бай. Франклин
Learn from yesterday, live for today, hope for tomorrow. The important thing is not to stop questioning. Albert Einstein
Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө хэлээд үз. Сенека
Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө боддог бол авьяастай хүн бүрэн ашиглахыг чармайдаг. Шопэнхуар
Хүмүүсээс өө сэвтэй талыг бус үргэлж ариун сайхныг эрж бай. Ч.Лодойдамба
Амьдрал гэдэг тоос хөдөлгөн амьд явахын нэр биш, өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр юм. Л.Түдэв
We cannot solve our problems with the same thinking we used when we created them. Albert Einstein
Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг. Ф.Бэкон
Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй. В. Гёте
Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг. Демокрит
Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш, хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй хэрнээ мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой. Л.Н. Толстой
Хүн хэдийчинээ гэгээрнэ, нийгэмдээ төдийчинээ ач тустай байх болно. А.С. Грибоедов

ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Зинаида Тихоновна Голенковагийн мэндэлсний 75 насны ойг тохиолдуулан түүнийг Монгол Улсын ШУА-ийн Дээд шагнал “Хубилай хаан” медалиар шагналаа. Тус шагналыг Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл 10 дугаар сарын 8-ны өдөр гардуулан өгсөн юм.

Зинаида Тихоновна Голенкова нь 1939 онд ОХУ-ын Брянск мужид төрсөн. 1957 онд Башкортостан дахь Сураны Сурган хүмүүжүүлэх ухааны сургуулийг дүүргэж, Брянск, Дагестанд бага сургуулийн багшаар ажилласан. Улмаар 1965 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн философийн факультетийг төгсөж, 1966-1968 онд Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнд, 1968 оноос хойш одоог хүртэл Оросын ШУА-ийн Социологийн хүрээлэнд ажиллаж байна.

Философийн шинжлэх ухааны доктор, профессор Зинаида Тихоновна Голенкова нь 11 ном, товхимол, 5 гарын авлага, хөтөлбөр зэрэг 300 гаруй эрдэм шинжилгээний ажилд зохиогч, хамтран зохиогч, 20 гаруй бүтээлийн редактороор ажилласан нэр хүндтэй эрдэмтэн юм. Түүний бүтээл нь Монгол, Бразиль, БНХАУ, Герман зэрэг 10 орчим улсад хэвлэгдсэн байна. Зинаида Тихоновна Голенкова нь сүүлийн жилүүдэд Оросын ШУА, МУ-ын ШУА-ийн хамтын ажиллагааны хүрээнд идэвх санаачлагатай ажиллаж байна. Тухайлбал, 2010 оноос ШУА-ийн ФСЭХ-тэй хамтран залуу социологичдын Улаанбаатарын зуны сургуулийг зохион байгуулж, суралцагчдад сертификат олгожээ. Мөн РГНФ, МУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны хамтын социологи, улс төрийн шинжлэх ухааны хэд хэдэн төслийн гүйцэтгэгчээр үр бүтээлтэй ажиллаж байна. 2007 оноос хойш жил бүр Монгол улсад олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулж, илтгэл хэлэлцүүлжээ.

ШУА-ийн ФСЭХ-ийн эрдмийн зөвлөлийн шийдвэр, хүрээлэнгийн захиргааны хүсэлтийг үндэслэн МУ-ын ШУА-ийн дээд шагналыг ОХУ-ын нэрт эрдэмтэн Зинаида Тихоновна Голенковад олгосон юм.