header image
Нүүр хуудас
Мэндчилгээ
 
Монгол улсын Шинжлэх ухааны Академи
 
XIII зуунд Их хаан Хувилай “Бичгийн мэргэдийн хvрээлэн” буй болгосон нь монголчууд эрдэм номыг эрхэмлэн дээдэлж ирсний илэрхийлэл билээ.
Ардын засгийн газрын 1921 оны 11 дvгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хvрээлэн” байгуулснаар Монгол улсад шинэ vеийн шинжлэх ухааны төв байгууллага бий болсон тvvхтэй бөгөөд хожим нь Шинжлэх ухааны хvрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хvрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх ухааны Академи болон зохион байгуулагдсан юм.
Монгол улсын Их Хурлаас 1996 онд баталсан “Монгол улсын Шинжлэх ухааны Академиийн эрх зvйн байдлын тухай” хуулиар ШУА нь тус улсад шинжлэх ухаан, тэргvvний технологийг хөгжvvлэх зорилго бvхий шинжлэх ухааны төв байгууллага болохыг хуульчлан заасан юм.
Одоогийн байдлаар ШУА-ийн шууд харьяалалд эрдэм шинжилгээний хvрээлэн, төв 20, их сургууль 1 тус тус ажиллаж байна.