|
ХҮРЭЭЛЭНГИЙН ГОЛ БҮТЭЭЛҮҮД: - Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний цуврал бүтээл. №1-16 (1971-2006) - БНМАУ-ын ШУА, ЗСБНХУ-ын ШУА-ийн Монгол-Зөвлөлтийн Геологийн хамтарсан экспедицийн цуврал бүтээл. №1-57 (1971-1995) - Геологийн нэр томъёоны товч тайлбар. 1966 - Улаанбаатарын чичирхийллийн мужлал. 1971 - БНМАУ-ын Геологи. 3 боть зохиол. 1973 - Монголын Прокембри. 1991 - Монголын Дээд палеозой. 1976 - Монголын Триас. 1986 - Өрнөд Монголын геологи. 1980 - Монголын ховор металлт боржингууд. 1971 - Төв Монголын вулкан-плутон эвшлүүд. 1991 - БНМАУ-ын Геологийн зураг. М-б 1:1500000, 1972 - БНМАУ-ын Ашигт малтмалын зураг. М-б 1:1500000, 1967 - БНМАУ-ын Тектоникийн зураг. М-б 1:1500000, 1978 - БНМАУ-ын Мезозойн ба Кайнозойн тектоникийн зураг. М-Б 1:1500000, 1979 - БНМАУ-ын Геологийн формацийн зураг. 1:1500000. 1989 - БНМАУ-ын Үндэсний Атлас. Геологийн сэдэвчилсэн зургууд. М-б 1:3000000. 1990 он - Монгол Алтайн геологийн зураг. М:б 1:500000, 1978 - Умарт Монголын геологийн зураг. М-б 1:500000, 1987 - Хангайн геологийн зураг. М-б 1:500000, 1992 - Монгол Улсын Геологийн зураг. М-б 1:1000000, 1999 - Монгол улсын тектоникийн зураг. М-б 1:1000000, 2002 НЭЭЛТ, ГОЛ ОЛОЛТУУДЫН ТОВЧООН: - Ховор металт боржин дотор ховор элементүүд ба хөнгөн цагааны ялгарах, хуримтлах геохимийн үзэгдэл”-ийг нээж Монгол Улсын Шинжлэх Ухааны анхны нээлтээр бүртгүүлсэн (1985 он. Улсын бүртгэлийн дугаар 87/001, Диплом №1). - Завхан, Баянхонгор, Эг-Үүрийн бүсүүдийн хожуу прокембрий-түрүү кембрий, Монгол Алтайн палеозой, Орхон-Сэлэнгэ, Умарт говь, Ноёны хотгоруудад дээд палеозой-доод мезозой, Сайхан-Овоогийн хотгорын юр, Нуурын хөндийн мезо-кайнозойн хурдсын давхрагазүй, формацийн болон бүс нутгийн харьцуулалтын схемүүдийг дэвшүүлсэн. - Монголын Геологи судлалд плейт-тектоникийн онол, арга зүйг нэвтрүүлэх замаар Монгол орны тектоник мужлалтын шинэ схемүүд, түүнчлэн Нуур, Эг-Үүрийн арлан нумын террейнүүдийн геодинамик хөгжлийн загваруудыг тус тус дэвшүүлсэн. - Монгол орны офиолит эвшлүүдийг геологийн нас, хувирлын зэрэглэл болон зүсэлтийн төрлөөр ангилан ялгаж, эртний далайн царцдасын үлдэгдлүүд болохыг нь баталсан. - Говийн Онч Ууланд Монголд анхны метаморф цөм бүрдлийг илрүүлсэн. - Монгол орны 250 гаруй идэвхт хагарлын зураг, бүртгэлийг гаргаж Олон Улсын бүртгэлд оруулсан. - Монгол Улсын анхны 1:1000000-ын масштабын геологийн ба тектоникийн зургуудыг зохиож монгол, англи хувилбаруудаар хэвлүүлсэн. - Орхон-Сэлэнгэ, Хантайшир, Чандмань, Бууцагааны давхацмал хотгоруудын пермийн вулкан-плутон эвшлүүдийн геологи, петрологи-геохимийн цогцолбор судалгааг гүйцэтгэж, гарал үүслийг нь илрүүлсэн. - Эрдэнэтийн Овооны зэс-молибдены хүдрийн орд тус бүртээ гидротермал хүдэржилтийг төрүүлсэн 5 үе шатны порфир биетүүдээр үүссэнийг харуулсан анхны загварыг дэвшүүлсэн. - Зэс-порфир, зэс-алтны хүдэржилт бүхий Баянуулын ордын геологи-геохимийн онцлох шинжийг нарийвчлан тогтоосон. - Монгол орны хувьд шинэлэг болох эртний уур амьсгал, байгаль орчны өрчлөлтийн дагнасан судалгааг эхлүүлсэн нь эдүүгээ 6 дахь жилдээ амжилттай хөгжиж байна. - Монгол орны геодинамикийн зургийн эх загварыг зохиож “Зүүн Хойд Азийн геодинамикийн 1:5000000-ын масштабын зураг”-т тусгуулав. |