header image
Нүүр хуудас
Палеонтологийн тåв

 


Түүхэн  замнал:
 1964 онд Монгол улсын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн дэргэд палеонтологийн тасаг байгуулагдснаар тус төвийн анхны суурь тавигдсан юм. 1967 онд Геологийн хүрээлэн шинээр байгуулагдсантай холбогдож тус хүрээлэнгийн стратиграфи-палеонтологийн сектор болж зохион байгуулагдсан бөгөөд 1997 онд Монгол улсын Засгийн газрын 44-р тогтоолоор ШУА-ийн  Палеонтологийн   төв  болон өргөжиж  үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь  эрдэм  шинжилгээний болон захиргаа  аж ахуйн хэсгүүд, Байгалийн түүхийн музейн эртний амьтан ургамлын салбар, орчин  үеийн лабораторийн  багаж  хэрэгсэлтэй  байр, хамтын судалгааны   бааз  зэргээс бүрдэнэ. 

Үйл  ажиллагааны  үндсэн  чиглэл:  Тус  төв  хэдэн  гол  чиглэлээр  үйл  ажиллагаагаа  зохион  явуулж  ирэв.  Үүнд:   Хамгийн  гол  нь  Монгол  орны  эртний  шим  ертөнцийг  судлаж,  түүний  томоохон  анги  бүлгүүдийн  бүрэлдэхүүн  бүтэц,  ангилал,   шат дараалсан  нэгдлүүдийн  хөгжлийн  онцлог  бөгөөд  өөр  бусад  муж  бүс,  тив  газрын  ижил  анги бүлгүүдтэй  ямар  харилцаа  холбоотой байсныг  тогтоох,  геологийн  харьцангүй насны  үндэслэл  гаргах,  олон  улсын  давхаргазүйн  шатлалтай  нийцүүлэх  судалгаа  юм.  Уг  судалгаагаар  доорхи  эртний  амьтан   ургамлын  гол  анги  бүлгүүдийг  хамарсан  байна:  кембрийн  өмнөх  шим  анги  бүлгүүд,   эртний  төрмөл  үе  шатны   тэнгисийн  амьтад  /хөвд  биетэн,   шүр, конодонт/,  дунд  бөгөөд  шинэ  төрмөлийн   нуур  ус,  эх  газрын  амьтан ургамал  /остракод,  дун  хясаа,  харофит/,  эх  газрын  эртний  ургамал,  түүний  үр  тоосонцор,   хөхтөн.  Монгол  орны  хувьд   дунд  төрмөл  үе  шатны  хожуу  цагийн   үлэг  гүрвэлийн  аймаг  голлох  байр  суурь  эзэлж  ирсэн  байна.  Үй  олноор  оршиж байсан  эртний  тэнгис,  нуур  усны  амьтан  ургамлын  судалгаагаар  агуулсан  хурдсын  давхаргазүйн  ангилал  харьцуулалт, хүрээлэн  байсан   орчны   эртний  газарзүйн   нөхцөл  байдал,  түүний хувирал  өөрчлөлт,  түүнчлэн  үлэг  гүрвэлийн   ясны   булагдаж  үлдсэн  нөхцөл,  хадгалалт /тафономи/ зэргийн  онцлогийг  судлан  гаргаж,  эртний  нуур,  эх  газрын  хурдсын  гарал  үүслийн   зүй  тогтлыг  баримтлан,    Монгол орны  нутаг  дэвсгэр,  нийт  Төв  Азийн  өргөн  уудам  муж  бүсийн   эртний  байгаль  орчин,  шим ертөнцийн  хоорондын  уялдаа  холбоог  тогтоохоор  ажиллаж  ирсэн    байна.