|
ЭРХЭМ ЗОРИЛГО: Монгол Улсын хөгжлийн тулгуур асуудлуудын судалгааг онол, аргазүйн өндөр түвшинд гүйцэтгэж, төр, засгийн газрыг хөгжлийн бодлогын холбогдолтой судалгааны зөвлөмж, материалаар хангах ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХЭЭС: Тус хүрээлэн нь анх “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг судлан боловсруулах” чиг үүрэгтэйгээр Засгийн газрын 1999 оны 138 дугаар тогтоолоор ШУА-ийн дэргэд байгуулагдсан. Монгол Улсын хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх замаар түргэсгэх зорилгоор Санхүү, эдийн засгийн яам, Шинжлэх ухааны академи хооронд 2003 оны 3 сарын 11-ний өдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу тус хүрээлэнгийн чиг үүргийг "Монгол Улсын хөгжлийн тулгуур асуудлуудтай холбогдсон судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй гүйцэтгүүлж, бодлого боловсруулагчдыг судалгааны материал, зөвлөмжөөр хангах ..." гэж нарийвчлан тодорхойлсон. Уг гэрээний дагуу Санхүү, эдийн засгийн сайд, ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2003 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хамтарсан 94/37 тоот тушаалаар тус хүрээлэнгийн бүтэц, судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлж, судалгааны 5 сектортой байхаар өөрчлөн зохион байгуулсан. “Монгол Улсын үндэсний хөгжлийн хэтийн бодлого, стратегийг тодорхойлох, зангидаж уялдуулах, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл, хүрэх үр дүн, хэрэгжих үе шатыг товч тодорхой үнэлсэн Үндэсний хөгжлийн цогц бодлого бүхий хөтөлбөр боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх” зорилгоор тус хүрээлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон Шинжлэх ухааны академийн харъяанд ажиллуулахаар Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна. 2005 оны 7 сард Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн тушаалаар тус хүрээлэнгийн захирлаар Монгол Улсын Шадар сайд, доктор Ч.Улааныг томилж хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн 1) Эдийн засгийн шинэчлэлт, өрсөлдөх чадварын судалгааны сектор; 2) Микро түвшний хөгжлийн бодлого, зах зээл судлалын сектор; 3) Бүс нутгийн хөгжлийн судалгааны сектор; 4) Нийгмийн хөгжлийн судалгааны сектор; 5) Нийгэм, эдийн засгийн хөгжлийн мэдээллийн төв гэсэн бүтэцтэй болгон өөрчилсөн. Хүрээлэнгийн дэд захирлаар доктор, профессор Д.Бямбаа, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Л.Цэдэндамба нар ажиллаж байна. Нийт 18 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хаяг: Улаанбаатар 211144, Сүхбаатар дүүрэг 5-р хороо, Партизаны гудамж 44, 31-р байр
Утас: 976-11-266168 Факс: 976-11-266173 Э-шуудан: mdi@mongol.net apvcw@magicnet.mn /гадаад харилцаа/
|