|
Шинжлэх ухаан, технологийн бодлогыг хэрэгжvvлэх, тэргvvлэх чиглэлийг тодорхойлоход эрдэмтдийг өргөнөөр оролцуулах, эрдэм шинжилгээний байгуулагуудын нэгдмэл хамтын ажиллагааг хангах зорилгоор ШУА-д Салбарын бага чуулганууд vйл ажиллагаа явуулдаг. Эдгээр нь:
- Анагаахын Шинжлэх ухааны Академи - Биологи-хөдөө аж ахуйн салбарын Бага чуулган - Геологи-газарзvйн салбарын Бага чуулган - Нийгмийн ухааны салбарын Бага чуулган - Техник-технологийн салбарын Бага чуулган - Физик-математик-химийн салбарын Бага чуулган
салбарын бага чуулганууд юм. Бага чуулганууд нь салбарын судалгаа шинжилгээний ажлын төлөвлөлт, гvйцэтгэлд хяналт тавих, салбарын шинжлэх ухааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тэргvvлэх чиглэлийг тодорхойлж гаргах, улс орны хөгжлийн байдалд шинжлэх ухааны vvднээс дvгнэлт гаргаж, vндэслэл боловсруулах чиглэлээр vндсэн vйл ажилгагаагаа явуулдаг.
|