header image
Нүүр хуудас
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ ЧУУЛГАН PDF Print
Wednesday, 22 July 2009
    Монгол улсын шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган 2009 оны 07 сарын 2-ны өдөр Байгаль, аялал жуулчлалын “НҮХТ” цогцолборт боллоо. 
    Их чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 
    “ШУА-ийн 2005-2008 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлангийн тухай” илтгэлийг ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадраа, “ШУА-ийн 2005-2008 оны эрдэм шинжилгээний тайлангийн тухай” илтгэлийг ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Д.Рэгдэл нар тус тус тавьж хэлэлцсэн юм. Академийн гишүүд ШУА-ийн 2005-2008 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлантай танилцаж санал нэгтэйгээр батлав. 
    Мөн чуулганаар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг явуулсан юм. Энэ удаагийн ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгуульд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадраа, дэд ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Д.Рэгдэл болон Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Ган-Эрдэнэ нар тус тус нэр дэвшиж чуулганд оролцогсдод өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнө доктор Т.Ган-Эрдэнэ нэрээ татаж аван үлдсэн 3 нэр дэвшигчдэд санал хураалт явуулснаас Б.Чадраа, Б.Энхтүвшин нарын санал тэнцэн дахин санал хураалт явагдсан ч санал ахин тэнцэж Их чуулганыг хойшлуулан санал хураалтыг дахин явуулахаар болов.
    2009 оны 07.22ны өдөр ШУА-ийн Их чуулган үргэлжилж нэр дэвшигч Б.Чадраа, Б.Энхтүвшин нарын хооронд санал хураалт дахин явууллаа. Сонгуульд оролцсон 42 академичидийн 26 буюу 61.9 хувийн санал авснаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин ШУА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа Их чуулганаас гаргасан шийдвэрийн дагуу ШУА-ийн шинэ ерөнхийлөгчийг Монгол улсын ерөнхий сайдаар батламжлуулах үүргийг Тэргүүлэгчдийг газарт үүрэг болгосон юм.