header image
Нүүр хуудас arrow Нүүр хуудас arrow Latest arrow Академич Батболдын Энхтүвшинд батламж гардуулав
Академич Батболдын Энхтүвшинд батламж гардуулав PDF Print
Friday, 14 August 2009

   ШУА-ийн ерөнхийлөгчийн ажил хүлээлцэх ёслолын ажиллагаа 8 сарын 14-ний өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Эрдэнэсүрэн болон ШУА-ийн гишүүд, харьяа хүрээлэн төвүүдийн удирдлагууд оролцлоо. Ёслолын ажиллагааг ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Д.Рэгдэл нээж үг хэлэв.

   Монгол улсын Ерөнхий сайдын ШУА-ийн Ерөнхийлөгчийг батламжилсан захирамжийг ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Эрдэнэсүрэн танилцуулан Б.Энхтүвшинд гардуулан өгөв. ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа шинээр ерөнхийлөгчөөр сонгогдсон академич Б.Энхтүвшинд ШУА-ийн тамга тэмдгийг гардуулан өгч баяр хүргэн үг хэлсэн юм.

    Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгогдон, батламжаа гардаж авсан Батболдын Энхтүвшин танд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.