header image
Нүүр хуудас
АЖЛЫН ХЭСГҮҮД БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА PDF Print
Tuesday, 01 September 2009
    Эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохистой болгох, судалгааны ажлын чиглэлийг оновчтой тогтоох, үр дүнг нэмэгдүүлэх, хүний нөөцийн зохистой бодлого боловсруулах зорилгоор ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар 2 ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна.
     Эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын чиглэл боловсруулах ажлын хэсгийг академич Ч.Сэрээтэр ахлан, нарийн бичгийн даргаар академич Ч.Дугаржав ажиллаж байна.
     Академич Ш.Бира эрдэм шинжилгээний байгууллагын хүний нөөцийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх цаашдын бодлогыг тодорхойлох ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар академич Г.Чулуунбаатар ажиллаж байна.
     Эдгээр ажлын хэсгүүд нь холбогдох асуудлаар санал дүгнэлт боловсруулж 2009 оны 10 дугаар сарын 10-ны дотор ШУА-ийн Тэргүүлэгчдэд танилцуулахаар ажиллаж байна.

Шинжлэх ухааны Академийн
Удирдлагын хэлтэс