МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БАТЛАМЖИЛЛАА
ШУА-ийн эрхзүйн байд-лын тухай хуулийн 4-д заасныг үндэслэн Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр 2009 оны наймдугаар сарын 7-ны өдөр 79-р захирамж гарган ШУА-ийн шинээр сонгогдсон ерөнхийлөгчийг батламжиллаа.
ШУА-ийн Ерөнхийлөгчийн ажил хүлээлцэх ёслолын ажиллагаа наймдугаар сарын 14-ний өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Эрдэнэсүрэн болон ШУА-ийн гишүүд, харьяа хүрээлэн төвийн удирдлагууд оролцлоо. Ёслолын ажиллагааг ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Д.Рэгдэл нээж үг хэлэв.
Монгол улсын Ерөн-хий сайдын ШУА-ийн Ерөнхийлөгчийг батламжил-сан захирамжийг ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Эрдэнэсүрэн танилцуулан академич Б.Энхтүвшинд гар-дуулан өгөв.
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин ШУА-ийн үйл ажиллагааг шинэчлэх, инновацийн үндэсний хөтөл-бөрийг хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн санаачлага, оролцоог нэмэгдүүлэхталаар ШУА-ийн гишүүдийн санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой хөтөлбөр гарган ажиллана гэж хэлэв. Энэ чиглэлээр академичдын бүрэлдэхүүнтэй 5 ажлын хэсэг гаргаж ажиллах юм байна.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Чадраа шинээр ерөн-хийлөгчөөр сонгогдсон академич Б.Энхтүвшинд ШУА-ийн тамга тэмдгийг гардуулан өгч баяр хүргэн үг хэлсэн юм.
Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Б.Энхтүвшин 1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн юм.
Монгол улсын Шинжлэх ухааны Академийн ерөнхий-лөгчөөр сонгогдон, батламжаа гардаж авсан академич Б.Энхтүвшин танд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.