header image
Нүүр хуудас arrow Нүүр хуудас arrow Latest arrow ИХ ЧУУЛГАН БОЛЛОО
ИХ ЧУУЛГАН БОЛЛОО PDF Print
Wednesday, 16 September 2009
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ
АКАДЕМИЙН ИХ ЧУУЛГАН БОЛЛОО

     Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Их Чуулган 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 604 тоот хурлын танхимд боллоо. Их Чуулганд ШУА-ийн гишүүд (академич) болон харьяа хүрээлэн төвүүдийн захирлууд, ХАА-н салбарын бага чуулганы гишүүд оролцов.

     Их чуулган 3 шаттай явагдсан бөгөөд эхний хэлэлцэх асуудал нь Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи байгуулах тухай байлаа. Энэ талаарх илтгэлийг академич Б.Бямбаа тавьж хэлэлцүүлэн академичидын ердийн олонхын саналаар Монгол улсын шинжлэх ухааны академийн харьяа ХАА-н шинжлэх ухааны академи байгуулах санал дэмжигдэв.
     ШУА-ийн удирдлагын зохистой бүтцийн талаар санал боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг ажлын хэсгийн ахлагч академич П.Нямдаваа чуулганы гишүүдэд танилцуулав.
    Чуулганаар хэлэлцсэн гол асуудал нь ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг сонгох тухай байлаа. ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг сонгох сонгууль нууц санал хураалтаар явагдаж ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэл, Дэд ерөнхийлөгчөөр академич Т.Дорж, Эрдэмтэн нарийн бичгийн даргаар академич Т.Галбаатар нарыг тус тус сонголоо. Шинээр ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар сонгогдсон академичиддаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.