“МОНГОЛЫН БАХАРХАЛ” 2009 ЁСЛОЛ БОЛЛОО
Монголын Залуучуудын Холбоо нь 2008 оноос эхлэн өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч чадал, эрдэм мэдлэгээрээ улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан улс орныхоо нэр хүндийг Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд цууриатуулан амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж байгаа залуучуудыг урамшуулж тэднийг олон нийтэд таниулан алдаршуулах, болон эдгээр залуусын гаргасан амжилтыг хүүхэд залуучуудад үлгэр дууриалал, бахархал болгох зорилгоор “Монголын бахархал”-т залуу шалгаруулах ёслолыг зохион байгуулж эхэлсэн.
Бид 2009 оны “Монголын бахархал”-ыг тодруулахдаа ШУА, Засгийн газрын бүх яамд, Биеийн тамир спортын хороо, Олимпын хороо, НҮБ зэрэг 30 орчим салбарын байгууллагууд руу албан бичиг явуулсанаас 14 залуугийн нэр дэвшсэн байна.
2009 оны “Монголын бахархал” ёслолын арга хэмжээ 2009 оны 09 сарын 09-нд Чингис зочид буудалд боллоо. Энэ жилийн “Монголын бахархал”-аар Шатрын спортын мастер Б. Мөнгөнтуул,ШУА-ийн физик технологийн эрдэм шинжилгээний ажилтан М.Довчинванчиг, ШУА-ийн Хими, Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хонгорзул, Анагаах ухааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа, Зэвсэгт хүчний жанжин штабын 150-р ангийн салаан захирагчийн орлогч А.Батсүх, МУ-ын ерөнхийлөгчийн “Шилдэг залуу эмч” Г.Навчаа, ЗХЖШ-ын 186-р ангийн сургалтын бодлогын хэлтсийн дарга Д.Баасанбямба, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, МУСТА, Теннисийн дээд амжилтын эзэн Л.Оюунгэрэл нар тус тус тодорлоо.
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
322643, 91910186