header image
Нүүр хуудас arrow Нүүр хуудас arrow Latest arrow ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ИХ ХУРАЛ
ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ИХ ХУРАЛ PDF Print
Wednesday, 23 September 2009
“ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН АНХДУГААР ИХ ХУРАЛ”-ЫН 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН МОНГОЛ СУДЛАЛЫН БАГА ХУРАЛ

     “Олон улсын монголч эрдэмтдийн анхдугаах их хурал”-ын 50 жилийн ойд зориулсан монгол судлалын бага хурал 2009 оны 9 дүгээр сарын 21-22 –ны өдрүүдэд Монгол улсын их сургууль дээр  болж өндөрлөлөө.
     Ойн ёслолын бүгд хуралдаан 9 сарын 21-ний 11 цагт МУИС-ийн дугуй танхимд эхэлсэн бөгөөд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нээж үг хэллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн илгээлтийг сонордуулсны дараа гадаад, дотоодын монгол судлалын байгууллагуудаас ирүүлсэн баярын мэндчилгээг сонсгов. “Олон улсын монгол судлал 50 жилд” үндсэн илтгэлийг академич Ш.Бира тавьснаар ёслолын бүгд хуралдаан өндөрлөв.
    “Монголын түүхийн сурвалж судлал”, “Үндэсний Монгол судлалын төлөв байдал, зорилт” сэдэвт салбар хуралдаанууд МУИС-ийн дугуй танхим болон 320 тоот хурлын танхимуудад үргэлжилсэн бөгөөд “Монголын түүхийн сурвалж судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Японы Тохоку Их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төв, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн монгол судлалын хүрээлэн хамтран зохион байгуулжээ.
     “Үндэсний Монгол судлалын төлөв байдал, зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралыг Олон Улсын Монгол Судлалын Холбоо, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд академич Д.Төмөртогоо “Монгол хэлбичгийн судлал 50 жилд”, В.В.Грайворонский “О развитий монголоведения в ИВ РАН в 2000-2009 гг”, С.Байгалсайхан, Л.Хүрэлбаатар, С.Цолмон, Х.Сүглэгмаа нарын “Залуу монгол судлаачдыг бэлтгэж ирсэн туршлага, сургамж” зэрэг 16 илтгэл тавьж хэлэлцэв.