header image
Нүүр хуудас
ШУТ-ийн төслүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна PDF Print
Thursday, 01 October 2009
Улсын захиалгаар 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн чиглэлүүдийг / энд дар / зарлаж байна.
Сонгон шалгаруулалтанд оролцох төслийн саналыг 2009 оны 11 сарын 4-ны өдрийн 10.00-17.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газар /206 дугаар өрөө/-т хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийн саналыг боловсруулахад дараах зүйлийг анхаарна уу:
1.    Шинжлэх ухаан, технологийн төслийг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ыг баримтлан боловсруулна. (Журам www.mecs.gov.mn хуудсанд тавигдсан байгаа)
2.    Төсөлд дараах материалыг хавсаргана. Үүнд:  
-    Төслийг хэлэлцсэн тухай холбогдох эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр,
-    Төслийн үр дүнг хүлээн авч нэвтрүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, үр дүнг нэвтрүүлэх тухай албан ёсны санал,
-    Төслийн үр дүнг нэвтрүүлэх байгууллага төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болон санхүүгийн зохих дэмжлэг үзүүлэх буюу төслийн санхүүжилтийн тодорхой хувийг хариуцах бол энэ тухай байгуулсан гэрээ, хэлэлцээр.

Харилцах утас: 263663, 267791, 93060040