header image
Нүүр хуудас arrow Нүүр хуудас arrow Latest arrow Спортын дөрвөн төрөлт тэмцээн болно
Спортын дөрвөн төрөлт тэмцээн болно PDF Print
Monday, 23 November 2009
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан “Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд Шинжлэх ухааны технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран эрдэм шинжилгээний хүрээлэн төвийн эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчдын дунд спортын дөрвөн төрөлт (Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар) тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.  
 
Техникийн зөвлөгөөнийг ШУТСангийн 301 тоот өрөөнд 2009 оны 11-р сарын 27-ны өдрийн 17.00 цагт болно. Техникийн зөвлөгөөнд төлөөлөл ирээгүй багийг тэмцээнд оруулахгүй. Багуудын мэдүүлгийг (энд дарж мэдүүлгийн загварыг авна уу) Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын 617 тоотод 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 17.00 цагаас өмнө хүлээн авна. Багуудын мэдүүлэгт оруулсан нэрсийг сүүлийн 3-6 сарын цалингийн цэсээр тулгана.  
 
Иймд хүрээлэн, төвүүд уг арга хэмжээнд нэгдсэн байдлаар жигд оролцохыг хүсье. Нэмэлт мэдээлэл авах бол 263994 дугаарын утсаар болон хаягаар холбогдоно уу.

Хөтөлбөр

Сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тоглолтын хуваарь