|
АМЬДРАЛЫГ ТЭТГЭХ ТОГТОЛЦООНЫ НЭВТЭРХИЙ ТОЛЬ |
|
|
|
Monday, 02 November 2009 |
|
Хамгийн анхны “Дэлхийн дээд хэмжээний уулзалт” буюу Earth Summit 1992 онд Рио-Де-Жанейро хотод болж, Агенда 21 /Agenda 21/ шиг олонд танигдсан, нэр хүндтэй баримт бичгийг баталсан байна. Уг баримт нь дэлхий дахины амьдралыг дэмжих тогтолцоо нь эх дэлхийн байгалийн болон хүний гараар бүтсэн бүхий л амьд зүйлийг хайрлан хамгаалах нэгэн тусгаар том биет гэж авч үзсэн. Амьдралыг тэтгэх тогтолцооны нэвтэрхий толийг энэхүү ойлголтонд тулгуурлан бүтээжээ. Бусад нэвтэрхий толийн адилаар доторхи агуулгын нь цагаан толгойн дарааллаар бус сэдвийн дагуу зүйлчилэн ангилсан байна. Тухайн сэдвийг маш өргөн хүрээнд ерөнхийгөөс тусгай руу аажмаар дэвших үйл явцаар тайлбарлан харуулсан учир АТТНТ-ийг “нэвтэрхий толины нэвтэрхий толь” хэмээн өргөмжилжээ. Уг нэвтэрхий толь нь газар дэлхий ба агаар мандлын шинжлэх ухаан; Биологийн; Физиологийн ба Эрүүл мэндийн шинжлэх ухаан; Математик болон Физикийн шинжлэх ухаа; Химийн шинжлэх ухаан; Усны ба инженерийн шинжлэх ухаан; Эрчим хүчний ба инженерийн шинжлэх ухаан; Биотехнологи; Халуун бүсийн биологи ба хамгаалах удирдлага; Газар ашиглалт, газрын гадаргуу ба хөрсний инженерийн шинжлэх ухаан; Хяналтын тогтолцоо; Робот ба автоматчилал; Хүрээлэн буй орчны ба Экологийн инженерийн шинжлэх ухаан; Хүнс ба хөдөө аж ахуйн инженерийн шинжлэх ухаан; Хүний нөөцийн бодлого ба зохицуулалт; Байгалийн нөөцийн бодлого; Хөгжил ба эдийн засгийн инженерийн шинжлэх ухаан; Бүс нутгийн хөгжил; Нийгмийн ба хүмүүнлэгийн инженерийн шинжлэх ухаан; Институтийн ба Дэд бүтцийн нөөц зэрэг хэсгээс бүрджээ. АТТНТ-ийг сар болгон засаж шинэчлэн нэмэлт өөрчлөлт оруулдаг байна. Түүнчлэн АТТНТ нь pdf форматаар Интернетэд электрон номын хэлбэрээр тавигджээ. Одоогийн байдлаар 400 гаруй электрон ном бэлэн болсон бөгөөд уг тоо аажмаар 540 болон өснө. Мөн электрон номыг Швейцарийн Женев дахь Universal Networking Digital Language (UNDL) сантай хамтарч дэлхийн түгээмэл хэлнүүд рүү орчуулан гаргах саналыг хэрэгжүүлж байна. АТТНТ-ийн онлайн хэлбэр нь өнөө үеийн хөгжин дэвших мэдлэгийн сэдэвчлэн ангилсан хамгийн том бөгөөд хамгийн эрх бүхий эх сурвалж болон тодорчээ. Үүнээс гадна онлайн АТТНТ нь хэрэглэгчдэд тулгарч буй аливаа асуудлыг сонгосон мэргэжлийн салбарын дагуу бүрэн зөв мэдээлэл өгдөг ойрын туслагч юм. Онлайн АТТНТ хурдацтайгаар дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй лавлах цахим хуудас болж байна. АТТНТ-ийн цахим хуудас: www.eolss.net |