Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн харьяа байгууллагын захирлын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
1. Одон орон, геофизикийн судалгааны төв
2. Биологийн хүрээлэн
3. Ботаникийн хүрээлэн
4. Гео-экологийн хүрээлэн
5. Газарзүйн хүрээлэн
6. Геологи, эрдэс баялгийн хүрээлэн
7. Палеонтологийн төв
8. Хими, хими технологийн хүрээлэн
9. Түүхийн хүрээлэн
10. Археологийн хүрээлэн
11. Олон улс судлалын хүрээлэн
12. Эрдэс боловсруулалт технологийн хүрээлэн
13. Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төв
14. Технологийн инкубатор
15. Байгалийн шинжлэлийн нэгдсэн лаборатори
16. Эрдэм шинжилгээний төв номын сан
Хүрээлэн, төв, байгууллагын захирлын албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй эрдэмтэд холбогдох материал /хүсэлт, биеийн байцаалт, ажил байдлын тодорхойлолт, үйл ажиллагааны хөтөлбөр, бүтээлийн жагсаалт/- ыг бүрдүүлж, зарлал нийтлэгдсэнээс хойш 14 хоногийн дотор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлэхийг хүсье.
Нэрээ дэвшүүлэгчид Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн холбогдох заалт болон дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Мэргэжил нь хүрээлэн, төв, байгууллагын судалгааны чиглэлд хамаарах
- Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл /туршилт/, санхүү, аж ахуйн ажлыг зохион байгуулах менежментийн чадвартай, аливаа асуудалд зарчимч, нийгмийн эрх ашгийн үүднээс ханддаг
- Эрдэм шинжилгээний ажлын дадлага туршлагатай, багаар ажиллах чадвартай
- Тухайн салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх үзэл баримтлалтай;
- Доктор (Ph) түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ олон улсын эрдэм шинжилгээний хэвлэлд сүүлийн 4 жилд бүтээл нийтлүүлсэн, эсвэл гадаадад ишлэл авсан бүтээлтэй
- Эрдэмтэн хүний ёс зүйг эрхэмлэдэг;
- Ажиллаж байгаа хамт олондоо нэр хүндтэй, идэвхи санаачилгатай.
- Түгээмэл хэрэглэгддэг гадаад хэл, интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай.
Жич: Материалыг Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн газарт 2010 оны 01 дүгээр сарын 11-ний 18.00 цаг хүртэл хүлээн авна.
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР
УТАС - 261993, 263872