header image
Нүүр хуудас arrow Нүүр хуудас arrow Latest arrow ШУТ-ИЙН САЛБАРЫН ШАГНАЛД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙ
ШУТ-ИЙН САЛБАРЫН ШАГНАЛД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙ PDF Print
Friday, 26 March 2010
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр           Дугаар 147                Улаанбаатар хот

Журам батлах, шагналын хэмжээ
тогтоох тухай

    Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

    1. Шинжлэх ухаан, технологийн шагнал олгох журмыг хавсралын ёсоор баталсугай.

    2. “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”-ыг дагалдах мөнгөний хэмжээг тус бүр 100.0 (нэг зуун) сая төгрөгөөр, шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагналд олгох өргөмжлөлийг бүтээх өртгийг 10.0 (арван) сая төгрөг байхаар тус тус тогтоосугай.

    3. Шагналыг дагалдах мөнгө болон энгэрийн тэмдэг, үнэмлэх, шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагналын өргөмжлөл бүтээх хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай.

    4. “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал”-ын тэмдэг, үнэмлэх, Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагналд олгох өргөмжлөлийн загварыг уралдаан зарлаж, сонгон шалгаруулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд  даалгасугай.
 
                           Монгол Улсын Ерөнхий сайд                М.ЭНХБОЛД

                           Боловсрол, соёл, шинжлэх
                           ухааны сайд                        Ө.ЭНХТҮВШИН

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛД

БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

 

Монгол Улсын Засгийн газар 2008 оноос байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт “байгаль, нийгмийн ухааны шагнал /100 сая төгрөг/-ыг жил бүр хоёр хүртэл бүтээлд, өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн байгууллага, иргэнд “технологийн дэвшлийн шагнал” /100 сая төгрөг/, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, байгууллагад “шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал" /цом/-ыг хоёр жил тутам тус бүр нэг бүтээлд олгож байхаар шийдвэрлэсэн болно.

 Эдгээр шагналд нэр дэвшүүлэх бүтээлийг 2010 оны 6 дугаар сарын 30-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ үү.

 “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам”-тай танилцаж, бүтээлд тавих шаардлага, шагналд нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх материалын талаар мэдээллийг авна уу.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

 Холбоо барих утас: 263663, 267791