МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ ЧУУЛГАНЫ ТОГТООЛ
200... оны ... дугаар Дугаар .... Улаанбаатар сарын ...-ны өдөр хот
ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Их чуулганаар хэлэлцээд ТОГТООХ нь: 1. “Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Бага чуулганы дүрэм”-д хавсралтын ёсоор нэмэлт өөрчлөлт оруулсугай.
2. Энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Бага чуулганы гишүүнийг сонгох журмыг хүчингүй болсонд тооцсугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЭНХТҮВШИН
ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ГАЛБААТАР ШУА-ийн Их чуулганы 2010 оны ... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН БАГА ЧУУЛГАНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл 1. Энэ дүрэм нь Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Бага чуулган /цаашид “Бага чуулган” гэнэ/-ы үйл ажиллагааг зохицуулахад мөрдөгдөнө. 2. Бага чуулган нь ШУА-ийн гишүүд, шинжлэх ухаан-технологийн салбарыг төлөөлөн сонгогдсон эрдэмтдээс бүрдэх ба түүний үйл ажиллагаа нь шинжлэх ухаан-технологийн хөгжлийн тулгамдсан асуудал, шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлыг хэлэлцэж дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээний ажлын явц, үр дүнд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэнэ. 3. Бага чуулган нь үйл ажиллагаандаа Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай Монгол улсын хууль, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дүрэм болон энэхүү дүрэм, эрх зүйн бусад актыг мөрдлөг болгоно.
Хоёр. Бага чуулганы зохион байгуулалт 4. Бага чуулган нь нийгэм, физик-математик-хими, геологи-газарзүй, техник-технологи, анагаах, биологи-хөдөө аж ахуйн салбараар зохион байгуулагдана. Шинжлэх ухааны Академийн эрхзүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д заасны дагуу төрөлжсөн хэлбэрээр байгуулагдсан академиар салбарын бага чуулганы үүргийг гүйцэтгүүлж болно. 5. Бага чуулганы бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан Бага чуулганыг шинээр зохион байгуулах эрхийг ШУА-ийн Тэргүүлэгчид эдлэнэ. 6. Бага чуулганы гишүүдийн мэргэжлийн чиглэл, тоог Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчид тогтооно. 7. Бага чуулганы гишүүдийн анхны сонгуулийг Бага чуулганыг зохион байгуулах зөвлөл эрхлэн санал хураалтыг нууцаар явуулна. Энэ зөвлөл нь ШУА-ийн Тэргүүлэгч гишүүд, шинжлэх ухааны тухайн салбарын академичдаас бүрдэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүн, даргыг ШУА-ийн Ерөнхийлөгч батална.
8. Бага чуулганы бүрэлдэхүүнд сонгогдсон гишүүдээс гадна 3 хүртэл гишүүн төрийн төлөөллөөр байж болно. Төрийн төлөөллөөр ажиллах гишүүдийг ШУА-ийн Ерөнхийлөгчийн санал болгосноор ШУА-ийн Тэргүүлэгчид батална. 9. Бага чуулганы даргад Бага чуулганы гишүүн санал дэвшүүлж хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн санал авсан шинжлэх ухааны докторын зэрэгтэй эрдэмтнийг сонгоно. Бага чуулганы гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хурлыг хүчинтэйд тооцно. Бага чуулганы даргыг ШУА-ийн Ерөнхийлөгч батламжилна. 10. Бага чуулганы орлогч дарга, нарийн бичгийн даргыг Бага чуулганы саналыг үндэслэн ШУА-ийн Ерөнхийлөгч батламжилна. Орлогч дарга нь тухайн Бага чуулганы гишүүн байх ба нарийн бичгийн дарга нь ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын эрдмийн зэрэгтэй ажилтан байна. 11. Бага чуулганы сонгогдсон болон төлөөллийн бүрэлдэхүүнийг 2 жил тутам 30 хүртэл хувь шинэчлэх бөгөөд энэ тухай саналыг Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч гаргаж Бага чуулганы хуралдаанаар шийдвэрлэнэ.
12. Монгол Улсын Төрийн шагналд болон ШУА-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, Бага чуулганы дарга, гишүүнийг сонгох, гишүүнийг чөлөөлөх, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах шийдвэр гаргах асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ. Гурав. Бага чуулганы эрх, үүрэг 12. Бага чуулган нь дор дурдсан эрхтэй: 12.1. салбарын чиглэлээр гарсан судалгааны бүтээлийг шүүн хэлэлцэж дүгнэлт гаргах; 12.2. бага чуулганы гишүүн болон шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтдээс Шинжлэх ухааны Академийн гишүүнд нэр дэвшүүлэх; 12.3. эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтныг шагнал, урамшуулалд дэвшүүлэх; 12.4. эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх талаар санал гаргах; 12.5. бага чуулганы гишүүдийн ердийн олонхи зөвшөөрсөн бол Академийн Их чуулганд санаачилгаараа асуудал оруулах. 13. Бага чуулган нь дор дурдсан үүрэгтэй. 13.1. засгийн газрын захиалгатай судалгаа шинжилгээний ажлын хөтөлбөр, төслийг сонгон шалгаруулахад үнэлгээ өгөх, магадлан шинжилгээ хийж холбогдох газарт оруулах; 13.2. эрдэм шинжилгээний дууссан төсөл, суурь судалгааны сэдэвт ажлын тайланг хэлэлцэн дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагад шилжүүлэх; 13.3. салбарын шинжлэх ухааны зохион байгуулалт, хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэх, дүгнэлт гаргах 13.4. салбарын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, семинар, үзэсгэлэн зохион байгуулах; 13.5. улсын эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн харилцааны хөгжлийн байдалд шинжлэх ухааны үүднээс дүгнэлт гаргаж, цаашдын чиглэл, арга замыг тодорхойлсон үндэслэл, зөвлөмж боловсруулах; 13.6. эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх; 13.7. шинжлэх ухаан-технологийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдсон дүгнэлт гаргах.
Дөрөв. Бага чуулганы гишүүний эрх, үүрэг 14. Бага чуулганы гишүүн дор дурдсан эрх, үүрэгтэй. 14.1. тухайн салбарын чиглэлээр боловсруулсан судалгаа-шинжилгээний ажлын хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажил болон тэдгээрийн тайланд өөрийн мэргэжлийн дагуу үнэлэлт өгөх, магадлан шинжилгээ хийх; 14.2. мэргэжлийнхээ дагуу шинжлэх ухаан-технологийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдуулан санал, дүгнэлт гаргах; 14.3. академийн Их чуулганд зөвлөх эрхтэй оролцох; 14.4. академийн гишүүнээр сонгогдох; 14.5. бага чуулганы гишүүний үүргийг биелүүлэхдээ шинжлэх ухааны ёс зүйн хэм хэмжээг баримтлах.
Тав. Бага чуулганы ажиллах журам 15. Бага чуулганы үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Бага чуулганаар хэлэлцсэн асуудлаар зөвлөмж, дүгнэлт гаргана. Бага чуулганы дарга хуралдааныг зарлан хийлгэнэ. Бага чуулганыг ажлын шаардлагаар Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч зарлан хуралдуулж болно. 16. Бага чуулганы хуралдааныг Бага чуулганы дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдаж явуулна. Бага чуулганы нарийн бичгийн дарга хуралдааны бэлтгэлийг хангах, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцна. Хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтлөнө. 17. Бага чуулган нь Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөс чиглэл болгосон асуудлыг хэлэлцэх үед шаардлагатай гэж үзвэл өргөтгөсөн хуралдаан хийж эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулж, тэдний санал дүгнэлтийг сонсож болно. Бага чуулганууд хамтарсан хуралдаан хийж болно. Өргөтгөсөн болон хамтарсан хуралдаан хийлгэх эрхийг Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч эдлэнэ. 18. Бага чуулганаар хэлэлцэх асуудлын талаархи зарыг Бага чуулганы хуралдаан эхлэхээс ажлын 3 өдрийн өмнө гишүүдэд хүргэнэ. Бага чуулганы хуралдааны бэлтгэлийг хангуулах зорилгоор хуралдааны өмнө ажлын хэсэг ажиллуулж болно. 19. Дүрэмд өөрөөр заагаагүй бол Бага чуулганы хуралдаан 50-иас дээш хувийн ирцтэй байвал хүчинтэйд тооцно. Монгол Улсын төрийн шагналд дэвшүүлэх, ШУА-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, бага чуулганы гишүүнийг сонгох, гишүүнээс чөлөөлөх асуудал хэлэлцэх үед хуралдааныг гишүүдийн 75-аас дээш хувийн ирцтэйгээр зохион байгуулна. 20. Бага чуулган нь жилийн ажлын төлөвлөгөөтэй ажиллана. Бага чуулганы үйл ажиллагааны жилийн ажлын тайланг Бага чуулганы дарга Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ.
Зургаа. Бага чуулганы гишүүнийг сонгох, чөлөөлөх 21. Бага чуулганы гишүүнд нэр дэвшүүлэх: 21.1. Бага чуулганы гишүүн нь бүтээл туурвилаараа шинжлэх ухааны тухайн салбарын шинжлэх ухааны болон улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлыг идэвхитэй хийж байгаа, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэгтэй хүн байна. 21.2 Бага чуулганы гишүүнд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл болон их сургуулиудын мэргэжлийн эрдмийн зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлнэ. 21.3. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн нууц санал хураалтаар ердийн олонхийн санал авсан эрдэмтнийг нэр дэвшсэнд тооцно. Эрдмийн зөвлөлийн хурлыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хүчинтэйд тооцно. 21.4. Бага чуулганы гишүүнд нэр дэвшсэн эрдэмтний бүтээлийн жагсаалт, анкет, эрдмийн зөвлөлийн шийдвэрийг сонгууль болохоос 14 хоногийн өмнө ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ. 21.5. ШУА-ийн Тэргүүлэгчид Бага чуулганы гишүүн сонгох мэргэжлийн чиглэл болон тоог сонгууль болохоос 30 хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. 22. Бага чуулганы гишүүнээр сонгох 22.1. Бага чуулганы хуралдаанаар нэр дэвшигчийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Бага чуулганы гишүүнээр сонгогдсонд тооцож, тооллогын комиссын хурлын тогтоол гаргана. Тооллогын комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулна. 22.2. Бага чуулганы гишүүний сонгуулийн дүнгийн тухай Бага чуулганы шийдвэрийг ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор баталгаажуулна. 23. Бага чуулганы гишүүнээс чөлөөлөх 23.1. Дор дурьдсан тохиолдолд Бага чуулганы гишүүнээс чөлөөлнө. 23.1.1. гишүүн өөрөө хүсэлт гаргаснаар; 23.1.2. эрүүл мэндийн болон ажлын шаардлагаар; 23.1.3. шинжлэх ухааны ёс зүйн хорооноос дүгнэлт гаргаснаар; 23.1.4. энэхүү дүрмийн хоёр дахь хэсгийн 10-д заасан үндэслэлээр. 24. Гишүүнээс чөлөөлөх асуудлаар Бага чуулганаас шийдвэр гаргана. Шийдвэрийг Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор баталгаажуулна.
Долоо. Санхүүжилт 25. Шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажилд магадлан шинжилгээ хийх, дууссан ажлын тайланд дүгнэлт гаргахад хийх ажилд оролцсон ажлын хэсгийн гишүүдэд уг ажилд зарцуулсан цагийн тооцоог үндэслэн тогтсон зохих журмын дагуу урамшуулал олгож болно. ---ооОоо---
|