header image
Нүүр хуудас
ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙН PDF Print
Friday, 18 June 2010
ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

БСШУЯ-наас “Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх гэж байна.

Иймд уг шалгаруулалтад оролцох хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, аж ахуйн нэгж, иргэдийг төслийн баримт бичгээ боловсруулан оролцохыг урьж байна.

Инновацийн төсөлд тавигдах шаардлага:

1.    Төсөл нь технологийн агууламж өндөртэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн  шинжлэх ухааны оюуны багтаамжтай, эдийн засгийн үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоход чиглэгдсэн байх;
2.    Инновацийн төслөөр бий болох бүтээгдэхүүн нь Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж  байгаа, эсхүл зах  зээл  дээрх  ижил  төстэй бүтээгдэхүүн,  технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник,  эдийн засгийн  үзүүлэлтээр илүү түвшинд байх;
3.    Туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, техник, технологи нь эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээлээр баталгаажсан байх;
4.    Цалингийн сан нь төслийн нийт санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх;
5.    Хэрэгжилтийн хугацаа 1-3 жил байх.
    Дээр дурдсан шаардлагыг хангасан төслийн баримт бичгийг 2010 оны 6 дүгээр сарын 29-ны дотор БСШУЯ-ны 206 тоот өрөөнд хүлээж авна.
Холбоо барих утас: 263663, 93060039


Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам